Эх орон таныгаа санаж байна

Эх орноо ихээ холоос бодолдоо бөөцийлэн  санаж сууна.  Олоон жил  газар хаваж ургасан  мод ундсээрээ булгарах зовлонг эдлэх мэт нутгаасаа гархад тийм энэлэнтэй байж билээ.  Газар узэж нуд тайлах юуны буруу гэж хайртай гэхээрээ л хагацаж ул холдохын нэр бус харин ч туунийхээ унэ цэнийг илүүтэйгээр мэдрэх гэдэг зөвтгөлөөр өөрийгөө зоригжуулж  тайтгарнам.  Амин холбоотой эрднэсийг минь тэвэрсэн алгын чинээ бөмбөлөг зурхэнд  ургэлж эргэлдэх шиг тэр нь эх нутаг минь юм. Уртаа амьсгаа авахад уйлчихмаар  хөндүүрхэн.  Алаг бөмбөл эрдэнэ минь амандаа шившин тарина минь нутаг миний эх орон  болой.

Сайн байна уу, Дэлхий!

Дэлхий.нэтэд тавтай морилно уу!

Танд блогоо ажиллуулж эхлэхэд дараах зөвлөгөөнүүдийг өгч байна:

1. Блогтоо гарчиг өгөх - Та Дэлхий.нэтэд бүртгүүлэхдээ блогийн гарчгийг өгсөн боловч “Самбар -> Тохируулга -> Үндсэн Тохируулга -> Блогийн гарчиг” хэсэгт энэ нь үнэхээр Таны хүсч буй нэр мөн эсэхийг шалгаарай. Мөн Та хүсвэл блогийнхоо тайлбарыг Таг мөр нүдэнд бөглөөрэй.

2. Блогийнхоо загварыг сонгох - “Самбар -> Загвар -> Загвар” хэсэгт зочилж блогийнхоо ерөнхий загварыг сонгоорой. Хамгийн их таалагдсан загварынхаа зурган дээр дарахад Таны блогт загвар идэвхижнэ. Үүний дараа Та блогийнхоо хажуу баганад байрлуулах чимэглэлүүдийг “Баганы Вижет” хэсгээс сонгох боломжтой.

3. Плагин сонгох - Та плагиныг идэвхижүүлснээр блогтоо нэмэлт функц авах боломжтой. Жишээ нь блогтоо Ajax санал асуулга (санал өгөхөд хуудсыг бүхэлд нь дахин ачаалах шаардлагагүй) нэмэхийг хүсвэл “Самбар -> Плагин” хэсэгт WP-Polls плагиныг идэвхижүүлээрэй.

4. Эхний бичлэгээ бичих - Урагшаа! Та үүнийг хүсч байгаагаа мэднэ :)

Асуулт байна уу? Блогийн тухай блогоос Дэлхий.нэтэд хэрхэн ажиллах талаар хичээлтэй танилцахаас гадна “Самбар -> Санал хүсэлт” хэсэгт саналаа бичиж явуулна уу. Мөн Дэлхий.нэтийн форумд зочилж, бидэнтэй нэгдээрэй.

Дэлхий.нэтийг сонгосон Танд баярлалаа.

: А.Байгалмаа : Чамайг ирнэ гэж хүлээхэд

Чамайг ярина гэж хүлээхэд
Өдөр хоног яасан урт вэ
Өр зүрх минь яасан хөндүүр вэ
Бүсгүй л юм хойно үнэтэй байх гэж
Бүрэг зангаа тийрч тэнгэр эвдэхгүй гэж
Бүтэн нойроо хулжаан чамайг бодлоо
Урт амьсгаа авмаар цээж давчидахад
Утасны товчлуурт гар минь хүрч буцлаа
Болоогүй гэж тархи минь тушаалаа
Болсон гэж зүрх минь ёоллоо
Бүсгүй л юм хойно үнэтэй байх гэж
Бүрэг зангаа тийрч тэнгэр эвдэхгүй гэж л …

А.Байгалмаа : Явлаа гэж чанга битгий хэлээрэй

Үг А. Байгалмаа          Ая Б.Хүрэлбаатар

Явлаа гэж чанга чанга битгий хэлээрэй
Ятгын утас тасраад байх юм аа
Явлаа гэж олон битгий хэлээрэй
Яруухан урсгал татраад байх юм аа
Явлаа гэж олон битгий хэлээрэй
Яруухан урсгал татраад байх юм
Ирнэ гэж итгэлтэйгээр хэлээрэй
Инж цэцэгс нялхарч ургадаг юм
Ирэхгүй гэж олон битгий хэлээрэй
Ингэн нүд шиг сэтгэл үерлэдэг юм
Ирнэ гэж итгэлтэйгээр хэлээрэй
Инж цэцэгс нялхарч ургадаг юм

Явахгүй гэж зөөлөн зөөлөн хэлээрэй
Янз торгон аялгуу нь амилдаг юм
Ирнэ гэж итгэлтэйгээр хэлээрэй
Ирэх цагийн наран гэрэлтдэг юм
Явахгүй гэж зөөлөн зөөлөн хэлээрэй
Янз торгон аялгуу нь амилдаг юм
Ангир ангираа эзгүйрвэл нуур нь ганихарч
Атиртал газраа тэвэрч ширгэдэг юм
Аялгуу нь дутвал хүн ард нь гундаад
Ангир цээжээ эгштэл уйлдаг юм
Ирэхгүй гэж олон битгий хэлээрэй
Ингэн нүд шиг сэтгэл үерлэдэг юм
Явлаа гэж чанга чанга битгий хэлээрэй
Ятгын утас тасраад байх юм аа
Явлаа гэж олон битгий хэлээрэй
Яруухан урсгал татраад байх юм аа
Явахгүй гэж зөөлөн зөөлөн хэлээрэй
Янз торгон аялгуу нь амилдаг юм аа
Ирнэ гэж итгэлтэйгээр хэлээрэй
Инж цэцэгс нялхарч ургадаг юм аа